Үерт автаж эвдэрч сүйтгэгдсэн, зургийн алдаатай хийгдсэн зарим замуудыг, айл өрхийг үерт автуулахаас сэргийлэн сэтэлж ус зайлуулсан зэргээр байгалийн түр зуурын гамшгаас үүдэлтэй 1 тэрбум 365 сая төгрөгийн хохирлыг зөвхөн автозамын хэмжээнд амсаад байгаа талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж мэдээллээ.
Тэрбээр "Гамшгийн хэмжээ үнэлгээг хөндлөнгийн аудитаар 2 удаа хийлгэн тогтоож, засах нөхөн сэргээх, ус зайлуулах гүүр хоолой шинээр байгуулах ажлууд шат дараалалтай хийгдэж байна.
Улсын чанартай зам болох Улаанбаатар-Даланзадгад-Баяндалай чиглэл, ХЦ-н 0131 ангийн чиглэлийн замыг хариуцагч "Даш Зам" ХХК, орон нутгийн буюу Даланзадгад сумын доторх замыг хариуцагч "Таны Зам" ХХК гүйцэтгэж байна. Ирэх долоо хоногт орон нутгийн замын засварын ажлыг эрчимжүүлж, гүүр хоолойн нэг анги Улаанбаатар хотоос ирж ажиллана.
Автозамуудаа яаралтай засах нь чухал боловч дараа дараагийн удаа ийм хохирол амсахгүйн тулд мөн өмнөх алдааг нь давтахгүйн тулд гүйцэтгэлийг чанартай хийх, дахин замын бүтээн байгуулалтын зургийн алдаанаас болж айл өрх, иргэд орон гэр эд хөрөнгөөрөө хохирохгүй байхын тулд тооцоо судалгааг нарийвчлан тогтоож ажиллах нь чухал юм" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.72.207
Улаанбаатарт замаа засаж чадахгүй байна. ОРБИТ, найрамдал чиглэлийн зам ШАР УС, БОРООНЫ усанд идэгдэж нүхжиж эвдрээд удаж байгаа. Уснаас хамгаалах талаар юу ч хийдэггүй болохоор авто зам усанд их эвдрэх юм. Нэг зас сан газар нь хэд хоногоос дахиад эвдрэх бол юу ч биш. Байдаг л асуудал болсон. Хауугуур нь өндөр даацын машинууд муу замыг их эвдэж байна.
Хариулах