Британид хууль бусаар ажилладаг монголчуудад албадан буцаагдах эрсдэл нүүрлэлээ

Х.Батсайхан
2023/06/07

Британи хууль бус цагаачдын эсрэг кампанит ажил эхлүүлжээ. Кампанийн хүрээнд Ла Маншийн хоолойгоор дамжин орж ирдэг хууль бус цагаачдыг урсгалыг зогсоох, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг олж тогтоон албадан нутаг буцаах, цаашид дээрх хоёр явдлыг гаргуулахгүй байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх гэсэн гурван чиглэлээр хэрэгжих юм байна.

Ерөнхий сайд Риши Сунак нь өнгөрсөн аравдугаар сард уг бан тушаалын төлөө өрсөлдөж байхдаа таван амлалт өгсний нэг нь цагаачлалын талаар баримтлах бодлогоо чангаруулах байсан аж. Тодруулбал, жижиг завь хөлөглөн Ла маншийн хоолойгоор дамжиж орж ирдэг цагаачдын урсгалыг зогсооно, цагаачлалын талаар хатуу бодлого баримтлан, жишиг болж, барууны Европын бусад улсуудад нөлөөлнө гэж амалжээ. Тухайн үед буюу 2022 онд цагаачдын тоогоор дээд амжилт тогтоогдож, иргэд цагаачдыг зочид буудалд байрлуулахыг эрс хориглох шаардаж байсан аж. Гэтэл үүнээс хойш дорвитой ажил хийгээгүй, цагаачлах эрх хүмссэн өргөдөл улам нэмэгдсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээсэн тул ийнхүү шийдвэртэй хөдөлж эхэлсэн юм байна. Шинээр цагаачлал хүссэн зөвшөөрөл олгохдоо өндөр шалгуур тавьж эхэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн жил албани цагаачдаас ирүүлсэн таван хүсэлтийн нэгийг зөвшөөрч байсан бол одоо 50-иас нэгд нь зөвшөөрдөг болжээ.

Мөн Цагаачлалын албандаа үүрэг өгч, хууль бус цагаачид ажиллаж байж болох газруудад шалгалт оруулан, хууль бус цагаачдыг албадан нутаг буцааж байгаа аж.

Их Британид ажиллаж амьдардаг монголчуудын ихэнх нь гоо сайхны салон, маникюр, педикьюр буюу гар, хөлийн хумс засах чиглэлээр мэргэшин орлогоо олдог. Мөн засварын газруудад ажилладаг. Тэгвэл Их Британид ажиллаж амьдардаг монголчуудын ажилладаг дээрх газруудад Цагаачдын албанаас шалгалт орж эхэлсэн байна. Хууль бусаар ажиллаж байгаа цагаачдыг ч илрүүлж, эхнээс нь албадан буцаажээ.

Сонирхолтой нь, Риши Сунак цагаачлалын хатуу бодлого баримтлахаас өмнө Цагаачдын алба уг ажиллагаагаа “Орчин үеийн боолчлолоос чөлөөлөх” нэрийн дор явуулдаг байсан аж. Үүний тулд хэвлэлээр “Их Британид орчин үеийн боолчлолд өртөж байгаа 13 000 мянган хохирогч байдаг. Эдгээр хохирогчид нь цаг, наргүй хүнд хүчир хөдөлмөр хийгээд маш бага цалин авдаг” гэх зэргээр сурталчилдаг байсан бөгөөд шалгалт нь орчин цагийн боолчлолд өртөж байгаа эдгээр хохирогчдыг олж “чөлөөлөх” нэрийн дор явагддаг ч үнэн хэрэгтээ хууль бус цагаачдын эсрэг аян болгодог байв. Учир нь, хууль ёсоор амьдрах зөвшөөрөлгүй хүмүүс л ажил олгогчийн тулгасан хүнд нөхцлийг үг дуугүй хүлээж авдаг ажээ. Британийн цагаачлалын алба өмнө нь гоо сайхны салонуудаар шалгалт хийхэд монгол иргэд баригдаж, нутаг буцаагдсан тохиолдол гарч байсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.242
    2023/06/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах