Д.Нямжав: Би олон удаа тамхи зөөж хууль журам зөрчөөгүй, өргөдлөө өгөөд шалгуулахад бэлэн байна


УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдсон монгол дипломатуудын талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал нэр бүхий 69 хүнийг Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл байв.

Тэдний дотор Москва дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даржаагийн Нямжав гэж байсан. Энэ хүн одоо ЗГХЭГ-т дэд даргын алба хашдаг юм байна.

Тэрбээр энэ талаар сэтгүүлчид асуухад “Тухайн үед буюу 2001-2005 онд ОХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа амралтаараа Польш улс руу нэвтрэхдээ ердийн тамхи оруулж гаргасан асуудал байдаг. Үүнийг л зөрчил гэж үзэж байгаа байх. Хэрэгт холбогдсон гэж өөрийгөө бодохгүй байна. Би Монголын төрийн төлөө тодорхой түвшинд бүх ажлыг нь хуулийн хүрээнд хийж байсан. Би энэ асуудлаар 2009 онд мөрдөн байцаагч асуухад тайлбараа хэлж байсан. Би олон удаа тамхи зөөж хууль журам зөрчөөгүй. Шаардлагатай гэж үзвэл хариуцлага хүлээгээд өргөдлөө өгөөд шалгуулахад бэлэн байна. Өргөдөлөө бичээд сууж байна. Тухайн үед болсон асуудал буруу үйлдэл байжээ л гэж бодож байна. Гэхдээ би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байгаа” гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.113
    2021/01/19

    Эрдэнэтэд хүний наймааны бүлэг байна. Охидыг хүчээр биёийн нь үнэлүүлдэг. Эрдэнэтийн цагдаагын газар тагнуулын газрын дарга нар хахууль аваад илрэхгүй байна уу

    Хариулах