БШУ-ны байнгын хорооны дарга болон гишүүд УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, БШУ-ны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчид анх удаа цахимаар хичээллэсэн. Боловсролын сайд гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээл оруулах чигтэй байна гэж мэдэгдсэн.
Хөдөөний алслагдсан сум багт байгаа болон ер нь интернэтийн орчноос шалтгаалаад цахимаар хичээллэх боломжгүй хүүхдүүдийн хичээлийг нөхөх ёстой гэсэн чигийг яаманд өгсөн.
Цар тахлын хорионы дараа байнгын хорооны гишүүд БШУЯ-нд очиж ажиллана. Энэ үед цахимаар олгож байгаа сургалт хичээлийн алдагдал зэргийг яаж нөхөх вэ гэдэг асуудлыг яамныхантай ярина. Хоёрдугаар сарын 20-ноос хойш энэ асуудлыг ярихаар төлөвлөөд байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.208
Жилийн дараа л сэтгэж байна, маш орой.
Хариулах