Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байгаа.
Харин үүнийг хэрэгжүүлэхээр Автотээврийн үндэсний төвөөс автомашины улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж эхэлсэн. Тэгвэл зарим улсын дугаар үнэд хүрч байгаа бөгөөд 0001 УАР дугаар 346,300,000 хүрчээ. Зарим хүмүүс авахгүй мөртлөө үнийн хөөрөгдөл үүсгэж байна гэж үзэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна