Мьянмарт 7.7, Тайландад 6.4 магнитудын хүчтэй мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн дараах дахин чичирхийлэл /афтершок/ үргэлжилсээр байгаа талаар Тайландын Газар судлалын алба мэдээллээ.
Дахин чичирхийлэл нь газар хүчтэй хөдөлсний дараа бага хүчтэйгээр дахин чичирхийлэхийг хэлдэг бөгөөд хүчний хувьд сул байдаг. Гэсэн хэдий боловч практик дээр гамшгийн үеэр нурсан барилга байгууламжуудын багагүй хэсэг нь хүчтэй чичирхийллийн дараах сул чичирхийллийн үед нурдаг байна.
Одоогоор Тайландад давтан чичирхийллийн тоо нэмэгдсээр 77-д хүрээд буй аж.
Газар хөдлөлийн дараа Тайландын нийслэл Бангкок хотод онц байдал тогтоосон байна. Амиа алдсан хүний тоо Мьянмарт 144, Бангкокт 10 гэж тооцогдож байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна