Аль Пачиногийн авьяас билгийг бишрэн шүтэгчид Монголд олон бий. Хорвоогийн тоосыг 83 жил хөдөлгөхдөө олонхийн зөвхөн төсөөлж л чадах адал явдалтай амьдралыг туулсан энэ эрхэм өөрийн дотоод ертөнц болоод бусад зүйлсийн талаар юу гэж ярьсныг хүргэж байна.
*Би багадаа бурхнаас “Унадаг дугуй өгөөч” гэж их гуйдаг байлаа. Гэвч тэр надад өгөөгүй. Тэгэнгүүт нь би унадаг дугуй хулгайлчихаад бурхнаас өршөөл гуйдаг болсон. Бурхан ямар зориулалттай байдгийг би тэр үед л ойлгож авсан юм.
*Би Наполеоны дүрд тоглохыг мөрөөддөг. Яагаад гэвэл тэр ялагдагч, азгүй амьтан.
*Залуудаа би зарим нэг талаараа Леонардо ди Каприотой адилхан байсан. Секс бэлгэ тэмдэг байлаа л даа.
*Амжилтын хамгийн гол нууц бол хүчтэй хүсэл юм.
*Хэр хурдан амжилтад хүрнэ, хадгалахад төдийчинээ хэцүү байдаг. Амжилтын халуурал маш хурдан буурдаг юм шүү.
*Надад хар тамхинд донтож явсан үе бий. Алдар нэртэй хамт ирсэн, бас их хүнд ачаа байсан. Аз болоход би гарч чадсан даа.
*Амьдралдаа тав бил үү, зургаан кино хийсэн. Ямар кино гэдгийг нь хэн ч мэддэггүй юм. Магадгүй хэзээ ч санахгүй байх л даа.
*Би бараг бүх л дүрийг бүтээж чадна. Харин надаас оройн хоол бэлтгэхийг л битгий гуйгаарай. Би чаддаггүй юм.
*Бүгд хямрал, хямрал гээд л. Бүх дэлхий хямралд эзлэгдчихжээ. Тэгээд би бодлоо, “хямрал ямар байдаг юм бэ, үзъе гэж. Нэг хямралтай нөхрийн дүрд тоглосон чинь шууд л хямарсан шүү”
*Надад “Хичээж оролдох юм бол тэнэг хүн ч нэг өдөр ухаантан болж чадна” гэдэг зүйр үг таалагддаг.
*Би хар шилийг хүмүүсээс нуугдахын тулд зүүдэггүй. Заримдаа би нүүрний будагнаас харшил аваад байдаг юм.
*Спортоор хичээллэх хэрэгтэй шүү гэсэн бодол буйдан дээр хэвтэж байхад л орж ирдэг.
*Намайг олны нүднээс далд байхыг хичээдэг болохоор “янзын этгээд” гэж нэрлэх нь бий. Үнэндээ бол тэрнээс ч дор. Би бол аймшигтай хүн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.234
Uhaan
Хариулах