Манай улс санхүүгийн байгууллагад тавьсан өр зээлээ хугацаанд нь төлж чадаагүй иргэд, ААН-үүдийг тусгай жагсаалтад бүртгэдэг болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Иргэд “Хар жагсаалт” хэмээн их л ёозгүй нэр өгсөн уг жагсаалтын албан ёсны нэр нь Зээлийн мэдээллийн сан юм. Анх үүсгэсэн агуулга нь банкуудын зээл судлах хугацааг багасгах, энэ ажилд зарцуулдаг зардлыг бууруулах явдал байсан бөгөөд хамтрасан журмыг ч яг энэ агуулгаар баталсан юм.
Харамсалтай нь, үүнээс хойш олон жил өнгөрсөн ч уг мэдээллийн сан үүргээ гүйцэтгэж чадалгүй явж иржээ. Өөрөөр хэлбэл, банк, санхүүгийн байгууллагууд зээл олгосны 1 хувийн шимтгэл авдаг хэвээрээ байна.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль 2010 онд гарсан. Гэтэл өнөөдөр зээлжих зэрэглэл тогтоодог компани байхгүйтэй адил байна. Өөрөөр хэлбэл, банкууд хувь хүн, АНН-ээс зээл хүссэн өргөдөл авахдаа “Энэ хүн хэн бэ” гэж сайн таньж чадахгүй хэвээрээ байдалтай байгаа. Дээр нь, зээлийн мэдээллийн санд үнэхээро судалгаанд нэмэр болчихоор мэдээлэл байдаггүй. ААН-ийн нэр, эзний нэр, регистрийн дугаар, хэзээ зээл авсан, хэзээ төлсөн, төгрөгөөр үү, валютаар уу гэсэн мэдээлэл байдаг. Төлөлтийн тухайд, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд орсон, сүүлд төлөгдөөд хаагдсан гэсэн ийм л ерөнхий мэдээлэл бий. Гэтэл банкуудад тухайн зээлдэгчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байдаг.
Зээлийн мэдээллийн сан ингэж дутуу ажилласнаар зах зээлд зээлийн хүүгийн шатлал бий болж, санхүүгийн гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг бүрдүүлэгч нэг хүчин зүйл нь энэ сан болж хувирсан байна. Тодруулбал, Зээлийн мэдээллийн сан нь бичигдсэн иргэдээ “санхүүгийн шорон”-д оруулж, улмаар илүү өндөр хүүтэй зээл санал болгосон хувьт хүн, байгууллагын тулгасан нөхцлийг хүлээж авахаас өөр аргагүй байдал үүсгэж буй юм.
Энэ нь нөгөө талаар, бага хүүтэй мөнгө олж, их хүүтэй зээлэн ашиг олох сэдлийг эрх мэдээлтэй этгээдүүдэд үүсгэдэг. ЖДҮДС зэрэг бага хүүтэй эх үүсвэрээс олгогдсон зээл ББСБ-аар хүүлээгдээд явж байсан кэйс ч бий.
Тиймээс Зээлийн мэдээллийн санг мэдээлэлжүүлж, үүргийг нь гүйцэтгүүлэх, иргэдийг өндөр хүүтэй зээл рүү шахах механизм болж байгааг нь болиулах шаардлага байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.120
Маш зөв сэдвээр зөв бичсэн байна. Бүх сайтад тавих хэрэгтэй байх.
Хариулах