БНХАУ-ын ӨМӨЗО-д тоглохоор очоод байсан “Тамгагүй төр” жүжгийн багийнхан зорилгоо биелүүлж чадалгүй ирсэн билээ. Тодруулбал, эрх баригчдынх нь зүгээс уг жүжгийг хориглосон бөгөөд олон нийт “Өвөрмонголчуудын үзэл бодолд нөлөөлнө хэмээн үзэж тоглуулаагүй” гэж таамаглаж буй.
Тэгвэл, жүжиг тоглогдохгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэхээс өмнө театрт цугласан өвөрмонголчууд урьдчилж мэдээж, жүжигчид дээр ирэн дурсгалын зураг авахуулж, гарын үсэг авч байсан гэх мэдээллийг тухайн багт хамт явсан эх сурвалж бидэнд өгсөн юм.
“Тамгагүй төр” жүжиг Ордос хотын театрт тоглохоор товлогдсон байсан боловч эхлэх цагаас 30 минутын өмнө цахилгаан эрчим хүчийг нь хязгаарласан байна. Улмаар 30 минут өнгөрч, тоглолт эхлэх ёстой цаг болоход тэнд цугларсан үзэгчид жүжигчдийн баг дээр цуглаж, гарын үсгийг нь авч, хамт зураг татуулж эхэлсэн бөгөөд энэ үедээ “Ер нь тоглогдоход хэцүү болчихлоо. Тоглогдохгүй юм байна” гэсэн утгатай үгсийг хэлж байсан гэнэ. Тэдгээр хүмүүүсийн зарим нь зөвхөн “Тамгагүй төр”-ийг үзэхийн тулд Ордост очсон, 1500, 2000 км-ийн цаанаас ирсэн гэдгээ ярьж байжээ.
БНХАУ-ын тухайд, энэ сард Ромын пап лам Монголд айлчлахтэй зэрэгцээд өвөрмонгол эрдэмтдийн бүтээсэн “Монголчуудын ерөнхий түүх” номыг сургалтын байгууллага, худалдаанаас татсан.
Бээжин өмнө нь 2020 онд, Чингис хаантай холбоотой үзэсгэлэн, музей Францын парис хотод дэлгэгдэх гэж байхад эсэргүүцэж, болиулахыг оролдож байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.50
түүхийгхичнээн хориглоод яах ч юм билээ дээ
Хариулах