ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко Монгол, ОХУ-ын Засгийн газрын комиссын хуралдаанд оролцох үедээ ”Бага оврын АЦС барьж өгөхөд бэлэн” байгаагаа Монголын талд илэрхийлжээ. Ингэхдээ “Энэ салбарын маш их ирээдүйг олж харсан” хэмээн гэнэт хараа орсон хүн мэт аашлахын ялдамд хэрэгжих боломжгүй болж байгаа Парисын хэлэлцээрийг дурдсан байх юм.
Саяхан өндөрлөсөн Дорнын эдийн Засгийн чуулга уулзалтад Монголоос очиж оролцсон Эрчим хүчний яамны төлөөлөгчдийн амжуулсан ажлын дотор ДЦС-3-ыг өргөтгөх асуудал багтаж, энэ талаар баахан ярьсан байсан. Оросууд 2014 онд ТЭЦ-3-ыг 50 МВт-аар өргөтгөж өгсөн. Түүнээс хойш ярьсаар байгаа нь энэ. Энэ хооронд Монголд экспортлох эрчим хүч нь байнга өссөн дүнтэй. 2021 онд “Интер Рао” компаниар 180 хоногийн дотор ТЭЗҮ хийлгэхээр болсон ч сая ярьж л байх жишээтэй. “Эрчим хүч өгч байгаа нь их юм” гэмээр ийм улс Монголд цөмийн эрчим хүч гаргах талаар яриад эхлэхээр хэн ч гайхах нь лав.
Эрдэмтдийн байр сууринаас харвал, манайх цөмийн эрчим хүчний төслүүд дээр нээлттэй хандах нь зөв, аль нэг улсыг онцлох ёсгүй гэдэгт санал нэгдэж байх шиг байна. Түүнчлэн, дэлхийг эрчим хүчээр барьцаалдаг улс Монголыг онцолж хараат байдлаасаа гаргахгүй, цөмийн эрчим хүчний салбарт өрсөлдөх чадвартай гуравдагч орнуудтай хамтарч ажиллах ёстой гэх болгоомжилсон байр суурь ч байна. Адаглаад л бэлэн валютаар орж ирдэг олон сая ам.долларын эх үүсвэрээсээ татгалзах хэрэг гарна гэхээр энэ болгоомжлол түмэн зөв. Санал тавигдаад хоёр л хонож байгаа, манай талаас энэ асуудалд хархэн хандаж байгаа нь тодорхойгүй. Гэхдээ ОХУ-д энэ асуудлаар хандаж, хүсэлт тавьж байсан уу гэвэл байсан юм билээ.
В.Абрамченкогийн хэлснээр, ОХУ үнэхээр Монголд АЦС барьж өгөх нь үнэн бол /Бид мэдээж, үнэ өртгийг нь төлөөд бариулна/ сая Бээжинд болсон уулзалтаар Москва-Бээжингийн хооронд Монголын ач холбогдлыг өсгөсөн тохироо хийгдсэн байх учиртай. Ухаж үзвэл, ОХУ БНХАУ-д 12 жилд 70 сая тонн үр тариа нийлүүлэх 26 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулжээ.
Өөр нийлүүлэлтүүд ч яригдаж буй. Оросын хэвлэлд бичиж байгаагаас үзвэл, хоёр улсыг холбох тээврийн шинэ гарцууд яригдаж байгаа бөгөөд дунд нь манай баруун босоо чиглэлийн төмөр замтай нийлэх төмөр замын асуудал чухал ач холбогдолтой байна. Оросууд энэ замынхаа асуудлыг 2024, 2025 онд шийднэ гэж буй. Энэ эрх ашиг нь Монголыг эрчим хүчээр эрхшээх хүслээс нь давсан уу, эсвэл зүгээр Францтай эхлүүлсэн цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа өргөжихөөс сэргийлж, зарим хүмүүсийн хардаж байгаачлан, "гацаах" санаа байгаа юу гэдгийг одоо хэлэхэд эрт байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
37.167.222.84
Оросууд дандаа хошигруулаад гацаана.Бид хулхидууж ханахгүй.Адгийн хөрш шүү.
Хариулах176.66.87.78
Францтай хийсэн гэрээг болиулах, гацаах гэж байгаа юм...
Хариулах103.249.31.27
Оросууд үеийн үед Монголчуудад түшиг болж ирсэн. Дулааны ЦС-уудыг тэд л барьж байгуулалцаж бүтээж өгсөн. Тэдний байгуулсан гавьяаны хүчинд Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болж , хөгжиж дэвжиж ирсэн.
Хариулах66.181.190.160
erchim xuchnii bolon gazriin tosnii buteegdexuunii xaraat baidlaasaa gargaxgui gesen arga xemjeeg il dald olon xelbereer yavuuldgiin neg l baina. Mongolchuud zuv zugeer suuj bgaad stantsuudiig bariulaagui. Oros uls ruu xangalttai tolboroo tolson. nariin yarival manaix xet undur uneer ter bugdiig xudaldaj avsan gevel unend iluu oirtox baix. Ene bol bas l neg arga n baina. Nairsag xariltsaatai tunsh baixiin orond manai orniig bainga doosh n xiisen bodlogo yavuulj baigaa n ilt bxad l iim ulirsan balarsan yum yariad suux yumaa
66.181.187.232
оросууд монолыг хөгжүүлэхгүй зүгээр л өөрсдөө мөнгөө аваад суух санаатай юм биш үү жаахан хөдлөөд эхлэхээр хачин болоод монгол юу гэж тува шиг чинь байхав дээ
Хариулах66.181.190.160
yag unen. manaixan ugend n orj tenegtexgui l baigaasai daa