Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар 564,000 жуулчин хүлээн авсан гэсэн статистикийг Байгаль орчин, аялал жуулаллын яамнаас хэд хоногийн өмнө зарласан билээ. Манай улс сүүлийн 10 жилд хамгийн дээд тал нь бүтэн жилд 577,000 жуулчин хүлээж авч байсан бөгөөд энэ жилийн үзүүлэлт нь дээд амжилт тогтоох графикаар явж байна. Өөрөөр хэлбэл, “Монголд зочлох жил”-ийн эхний үр дүн гарч, ирэх жилээс “Жуулчдын тоог нэмэгдүүлэх” үндсэн зорилгоос гадна жуулчин нэг бүрээс орох орлогыг нэмэгдүүлэх дараагийн зорилтдоо түлхүү анхаарах цаг болжээ гэж дүгнэж болхоор байна. Учир нь, бидний хүлээж байгаачлан, энэ жил жуулчин татахаар зохиосон ажлын гол үр дүнгээ ирэх жилээс харна гэж тооцож байгаа билээ. Эс бөгөөс жуулчдын тоо эргээд цөөрөх магадлалтай.
Манай улсын тухайд, хөрш зэргэлдээ болон ойр орших улс орнууд хамгийн зорилтот зах зээл байсаар ирсэн. Гэсэн ч алслагдсан байршил болон бусад шалтгаанаар манай улсад хийх аялал харьцангуй үнэтэй /ялангуяа ОХУ. Энэ талаар дараа жич бичнэ/ байдаг нь жуулчдад хүндрэл үүсгэдэг. Тэгвэл энэ тал дээр нэг эерэг статистик олсноо уншигчидтайгаа хуваалцъя.
Беларусь улс иргэдийнхээ 2023 оны есдүгээр сард аль улсад хамгийн их жуулчилсан талаар судалгаа хийж, статистик мэдээлэл гаргажээ. Статистикийг беларусьчуудын роуминг үйлчилгээ захиалсан тоо баримтад тулгуурлаж гаргасан ба тэрхүү жагсаалтад Монгол Улс Арабын нэгдсэн Эмират, Куба, Шри Ланка улсын дараа гуравдугаарт орсон байна.
Беларусийн иргэд роуминг үйлчилгээ захиалсан тоогоор тэргүүлсэн эхний 10 улс
1. ОАЭ
2. Куба
3. Шри-Ланка
4. Монгол
5. Таиланд
6. Вьетнам
7. Катар
8. Аргентин
9. Бермудын арлууд
10. Мальдив
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.252
Shagai zarna
Хариулах