Эдийн засгийн хаөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаярын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, ирээдүйд гарах үр дүн хүлээлт” сэдэвтэй асуултад өгсөн хариултыг хүргэж байна.
Тэрбээр уг асуултад “2001 онд гарсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын гол утга санаа юу байсан бэ гэдгийг эхлээд товч дурдъя. Тухайн үед өрнө, дорныг холбосон хамгийн товч тразит зам байгуулахын тулд аймгуудыг босоогоор нь нэг бүсэд багтааж байлаа. Гэхдээ улс төрийн бүсчлэл нь 21 аймгаараа хэвээр үлдсэн. Ингээд хэвтээ, босоо тэнхлэгийн авто замууд нь тойроод явчихсан. Лүнгээр урдууруу, Эрдэнэт Булганаар хойгуураа тойрсон. Ингэж илүү урт зам тавьсан мөртлөө тэр үед төлөвлөж байсан баруун босоо тэнхлэгийн замаа тавих, аймаг болгон хил рүү гарцтай болох зорилтууд биелээгүй.
Тэгвэл одоо яригдаж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг орчин үеийн онолын чиг хандлагын дагуу бүс болгоны онцлог нөөцийг нэг бүсэд ялгах философи дээр тулгуурлаж боловсруулсан.
Өмнө нь аймгуудаа улсын зэрэглэлтэй хот гэх мэтээр засаглалаар нь ялгаж зааглаж байсан бол одоо тухайн аймгийн нөөцийг яаж илүү өгөөжтэй ашиглах вэ, яаж хамгийн дот замаар олон улсын зах зээлд хүргэх вэ гэдэг дээр анхаарсан байгаа.
330 сумын дунд 69 ложистикийн төвийг байгуулна. Бүсийн түвшинд мөн тээвэр ложистикийн төв хөгжүүлж, бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд болон олон улсад хамгийн хурдан дөт замаар хүрэх боломжийг хангана.
Төсвийн хөрөнгө оруулалтын тхайд, хувийн хэвлшийн оролцоог хангах боломжийг яаж гаргах вэ, орон зайг нь хэрхэн бий болгох вэ гэдэгт илүү анхаарсан зарцуулалт хийнэ” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.162
үлгэр үлгэр худалч гар юм 30 жил үлгэр яриад өөдлөхгүй юм
Хариулах