Хүн нам эдийн засгийн өсөлтийг сайжруулах гэрээ, хэлцлүүдийг дэмжив

Х.Есү
Өчигдөр 20 цаг 22 минут

УИХ дахь ХҮН намын Зөвлөл ээлжит бусаар шуурхай хуралдлаа. 

Уг хуралдаанаар Монгол - Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээний явцын талаар түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуун сухайт-Ганц модны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга, мэдээлэл тус тус сонсож, гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. 

Эдгээр асуудлууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй суурь төслүүд учир ХҮН намын Зөвлөлийн гишүүд гэрээ хэлцлийг сайжруулах чиглэлд тодорхой саналаа хэлж, зарчмын хувьд дэмжив.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.45
    22 цагийн өмнө

    Хятадгүй хөгжиж болно.Үйлдвэргүй улс яаж хөгжих вэ?Дорж ханд аа

    Хариулах