Өмнөговь аймагт "Оюу толгой" ХХК-тай хамтран их сургуулийн цогцолбор байгуулна

2022/06/21

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их дээд сургуулийг “Сургалт-эрдэм-шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт 20 га талбайд Шинжлэх ухаан, техниологийн их сургуулийн харьяа сургуулийг цогцолбор хэлбэрээр байгуулан, ирэх намраас элсэлтээ авч эхлэхээр болжээ.

Уг төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн бол тус компанийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн цогцолбор байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

С.Анужин



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.113
    2022/06/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах