-Монголын төр газрын тосны үйлдвэртэй болох эрмэлзэлтэй байгаа эсэх нь Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээс харагдана-
Нийтлэлч Я.Баяраа нэгэнтээ “УИХ-д бэлэн бүтээгдэхүүний импорт, түүхий эдийн экспортын бизнестэй гишүүд сууж байхад Монголд үйлдвэрлэл яаж хөгжих юм бэ” гэж хэлж байж билээ. Үнэхээр ч бодитой төсөл хөтөлбөрүүд дээрх хоёр төрлийн бизнес эрхлэгчдийн лоббид автан сүйрч байгааг бид сүүлийн 20 жил нүдээрээ харж байна. УИХ-д үүрээ зассан тэдгээр бизнесийнхнээс хамгийн сайн нэгдсэн, ашиг сонирхлоо хамгийн сайн хамгаалж чаддаг нь шатахуун импортлогчдын бүлэглэл гэдгийг өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд бид дахин нэг харлаа. УИХ дахь лобби бүлэглэлүүдийн болзошгүй өрсөлдөгчөө намнах шалгарсан арга нь татварын бодлогоор дарамтлах байдаг.
Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн татвар гаргаж ирэх явдал бөгөөд төр засгийн бодлоготой зөрчилдсөн, Үндсэн хуулийг ч давсан шийдвэрийг хүч түрэн гаргуулдаг. Үүний хамгийн тод жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж санаачилж, Ц.Анандбазар, Б.Баттөмөр нарын зэрэг нефть бүтээгдэхүүн импортлогчдын хүчтэй дэмжлэгтэйгээр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Өөрчлөлтөөр онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүний жагсаалтад газрын тосны үйлдвэрлэлд оролцдог керосин зэрэг зарим завсрын бүтээгдэхүүнийг нэмсэн бөгөөд нэр дурдагдсан гишүүд дээрх түүхий эдээр Монголдоо шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэдэг АНН-үүд буюу үндэсний үйлдвэрлэгчдийг “Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид” хэмээн үндэслэлгүйгээр цоллож, ялласан байна. Хууль санаачлагч үндэслэлээ шинжлэх ухаанч байдлаар, судалгаа, нотолгоотой гаргаж тавих ёстой байдаг атал Б.Пүрэвдорж нарын лобби бүлэг Монголд үйлдвэрлэсэн шатахуун, дизелийн түлшний хор уршгийн талаар юу ч гаргаж тавилгүй гүжирдсээр хуулиа батлуулсан байдаг аж.
Тэгсэн хэр нь хууль санаачлах болсон үзэл баримтлалдаа “Манай улсад нефть нэрэх үйлдвэр байдаггүй. Гэвч сүүлийн жилүүдэд шатахууны түүхий эдийн импорт өсчээ” хэмээн, онцгой албан татвар ногдуулахыг хүссэн бүтээгдэхүүнээ шатахуун, дизелийн түлшний “түүхий эд” болохыг хүлээн зөвшөөрчээ.
Тэрхүү үзэл баримтлалаас нь санаа авсан уу яасан, хуралдаан дээр зарим гишүүд “Нэгэнт үйлдвэр нь баригдаад бүтээгдэхүүн гарч байгаа бол хяналтаа чанд тавиад явах нь Монгол Улсад хэрэгтэй биш үү” гэсэн зүй ёсны санал хэлж байсан боловч лобби бүлгийн хүч их байсан тул батлагдсан аж.
Хамгийн гол нь, дизелийн түлш буюу бэлэн бүтээгдэхүүнд 0-21,750 төгрөгийн интервалтай татвар ногдуулдаг хэр нь түүхий эд болдог керосинд ногдуулах татварын хэмжээг тонн тутамд 285,000 төгрөг хэмээн хөдөлшгүй тогтоожээ.
Энэ нь татварын ялгаатай орчин үүсгэж, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүдийн үйл ажиллагаа зогсжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазар, Б.Баттөмөр нарын ашиг сонирхол, тэдний гар хөл болж ажилласан Д.Пүрэвдоржийн хүчин зүтгэлээр нефтийн бэлэн бүтээгдэхүүн импортлогчдод илт давуу байдал үүсгэсэн байна.
Энэ нь нэгдүгээрт, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого“-ын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох “Үйлдвэржилтийн сэргэлт”-тэй зарчмын хувьд зөрчилджээ. Үйлдвэржих хүсэлтэй улс оронд бэлэн бүтээгдэхүүний импортын татвар өндөр, эсрэгээрээ түүхий эд болдог бүтээгдхүүний импортын татвар бага байх учиртай. Ингэж байж эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, ААН-үүдээ дэмжиж, бодлогоо амжилттай хэрэгжүүлнэ гэж үздэг.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ...тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм” гэснийг зөрчсөн байна.
УИХ дахь нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгч лобби бүлгийн шууд оролцоотойгоор 2021 оны долдугаар сард батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь үйлдвэрлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан тул Үндсэн хуулийн цэц энэ сарын 16-ны өдөр шийдвэрээ гаргаж, түүхий эдийн бүтээгдэхүүнд бэлэн бүтээгдэхүүнээс хэтэрхий өдөр татвар ногдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон.
Одоо харин УИХ буюу төр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ёсчлон дагаж, урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо зөрчилдсөн ашиг сонирхлын зөрчилтэй хуулиа хүчингүй болгох үлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.130
түүхии нефтээ нэрж гаргасныг үндэсний үйлдвэрлэгч гээрэй хольдог найруулдаг бол хор за юу хөлсний бичигчээ
Хариулах192.82.88.71
Улсын боловсролчын сангаас мөнгө саагчид эд шүүдээ Аргагүй өөрсдөө болон хүүхдүүдээ төрд ноёрхуулах санаатай Эсэргүүцэж бна
Хариулах202.126.90.50
Багахөнгайд байгаа керосиныг дизель түлш болгодог холигч төхөөрмжөөс гарсан түлшнийчан араасболоо д л хэрэглэгч ААН үүд гомдол гаргадаг
Хариулах202.126.89.219
Хүний гараар могой бариулна гэж энэ дээ
Хариулах202.9.46.66
shunaliin buzaruud
Хариулах202.126.89.64
Үйлдвэрээ ашиглалтад оруулж байж л элдвиин найруулдаг үйлдвэр нэртэй юмнаас ангижранадаа
Хариулах66.181.161.13
Юу үнэн энэ үнэн. Анандбазар шэж шуналын тулам
Хариулах43.228.130.188
Анандбазарын ИХурлын танхимд хуурамч шатахууны талаар хэлсэн үг үнэн шүүдээ холигч төхөөрөмж гэж юуч байгаан бүү мэд гэгчээр керосины татвар нэмэх нь зөв тэгж байж чанартай шатахуун хэрэглэглэх болно зарим үед хэтэрхий туйлшрах юмаа