БНХАУ-ын бодлогын өөрчлөлтөөс Монголд үүсэх боломжууд

Өчигдөр 18 цаг 43 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Тяньжин хотод энэ сарын 27-29-ний өдрүүдэд болох “Дэлхийн эдийн засгийн форум”-ын 14 дэх удаагийн “Зуны Давос” чуулганд оролцох гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан “Хятадын эдийн засаг, улс төр, гадаад бодлогын өөрчлөлт” нийтлэл бичин Ikon.mn сайтын “Индэр” буланд нийтлүүлжээ. Тэрбээр энэхүү нийтлэлдээ БНХАУ-ын өнөөгийн нөхцөл байдлыг улс төр, эдийн засаг, гадаад бодлогын түвшинд тодорхойлж, цаашдын чиг хандлагыг таамаглахад хэрэгтэй олон чухал мэдээллийг оруулсан байна. Түүний нийтлэлээс онцлох санаануудыг түүвэрлэн хүргэе.

Далайн тээвэрт ахиц гарах уу

ЗГХЭГ-аас өгсөн албан мэдээллээр бол энэ удаагийн айлчлалаар “Монголоос БНХАУ руу нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг тохирох” явдал гэж буй. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлахдаа нүүрсний биет хэмжээг тохирч байсан түүхтэй. 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр тохирч байсан. Харин энэ удаа уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн нь экспортын нэр төрөл нэмэгдэнэ, тэр дундаа өмнө нь огт байгаагүй шинэ ашигт малтмал ч багтаж байгаатай холбоотой.  

 

Тус улс руу чиглэсэн гарцаа чинээнд нь тултал ашиглаж буй манай улсын хувьд, чихэнд чимэгтэй том тоо сонсоно гэвэл боомт буюу гарцын асуудал зайлшгүй хамт яригдана. Тэгэхээр, айлчлалын үеэр “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд мөн бодитой хэлцлүүд явна гэсэн үг.

Энэ тал дээр Б.Дашравдангийн нийтлэлд шинэ нөхцөл үүсгэж мэдэх нэг үйл явдлыг сануулсан нь БНХАУ ОХУ-ын Владивостокийн боомтыг дотоодын боомтоор ашиглах болсон явдал. Энэ нь Монгол Улс Тяньжинд эзэмшихээр тохирсон, ажил хэрэг болж амжаагүй ч бага, багаар урагшилж буй Дунзян боомтыг ашиглах асуудлыг хөндөж, бодитой үр дүн гаргах боломж байж болно. Бид зах зээлээ БНХАУ-аар хязгаарлаж болохгүй нь тодорхой.     

Франц-БНХАУ-ын хэлэлцээр ураны зах зээлийн том тоглогч болох боломжийг нээж байна

Эрчим хүчний “Өлсгөлөн”-д нэрвэгдсэн аварга мангас БНХАУ цөмийн эрчим хүчний төслүүдийг эхлүүлэхээр зэхэж, хамтрагчаараа салбарын тэргүүлэх тоглогч Францыг сонгосон. Харин түүхий эдийн ханган нийлүүлэгчээр нь Монгол тодорсон. Тэгэхээр, ЗГХЭГ-аас тодорхойлсон “Уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг тохирох” гэдэгт уран зохих байраа эзлэх нь тодорхой.      

Экспортод ассан эерэг дохио, уламжлалт бус эрдсийн шинэ зах зээл

БНХАУ-ын хувьд энэ оны эхний таван сарын байдлаар манай экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрс, зэс, жонш зэргийг хэрэглэдэг өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ онд хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. Түүнээс гадна кварцын элс гэсэн шинэ түүхий эд дээр хамтын ажиллагаа өрнүүлэх боломж байж болохыг судлаач Б.Дашравдан нийтлэлдээ хөнджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.164
    2023/06/26

    Ганц дээлт барилдаанч” гэгчээр мөн том тои баах юм аа.7 буудлын Должин чавганц юу ч гэж бурж болно…Авах цаад эзэн л мэднэ. шийднэ.ТЗ. орч үеийн боомтгүй бж 1 тэрбум нүүрс өгнө гэж бүлтрснийг биет хэмжээ тохирсн” гэнэ? Худалч мнглчуудын амллтад итгдэг улс өдгөө бхгүй!!Ураны хятдын зах зээлийг илүү найдвр, батлгаатай Казстн, Узбкстан атгасан бхад.. Тэгээд ч хулхи, мурьдаг, буцдаг МУ уранаа Фрнцтай тохихч гаргахад хчнээн жил орохыг таашгүй!!!!Тянзины боомтыг ашиглана гэж 20 жил сүгсэлзэв. Еше 20 жил мөөрөлдөнөөө. Авилгч агаад хулхи өлөн түшмддтэй Мнголд бүтддэг юм бараг үгүй дээ.

    Хариулах