Ховд аймгийн Мянгад суманд орших газрын ховор элементийн томоохон нөөцтэй Халзан бүргэтэйн ордыг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд өрнөж байна.
Тус ордын хайгуулын лицензийг 2012 оноос хойш Худалдаа Хөгжлийн банк буюу “Сахал” Д.Эрдэнэбилэг эзэмшиж ирсэн. Тодруулбал Худалдаа Хөгжлийн банк эзэмшдэг Монголиан нэшнл рийр ийрт корп 313 га талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм.
Манай улсын хувьд илрүүлээд байгаа газрын ховор элементийн баялгаараа дэлхийд эхний 15-д орж байгаа. Харин газрын ховор элементийн хамгийн их нөөцтэй ордыг Уул уурхай, банк, үйлдвэр гээд бүхий л салбарын бизнестэй холбогдож байдаг мөнөөх Д.Эрдэнэбилэг эзэмшиж байгаа нь хачирхалтай.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт айчлах үеэр орон нутгийн иргэд Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг “Халзан бүргэтэйн ордыг хайгуулыг үргэлжлүүлэхгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий сайд ч ирсэн даруйдаа Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, "Халзан бүрэгтэй"-н ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцсэн юм.
Улмаар Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших "Халзан бүрэгтэй"-н ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгасан.
Уг нь газрын ховор элемент олборлох төслийг төр, хувийн хэвшил аль нь ч байсан урагшлуулах ёстой. Энэ нь эргээд улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа уул уурхайгаас хэт хараат, тэр дундаа нүүрсний экспортоос хараат байгаа манай улсын хувьд эдийн засгаа тэлэх, солонгоруулах боломж гэж хараг хэрэгтэй юм.
Газрын ховор элемент нь дэлхий нийтэд чухалд тооцогдон, ирээдүйн өндөр хөгжлийн технологийн гол түүхий эд болж байгаа. Тодруулбал цахилгаан бараа, цахилгаан автомашин, гар утас, техник хэрэгслүүдийн гол орц нь болоод байгаа. Олборлох орц хэмжээ нь бага байж болох ч эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх ашигт малтмал учраас үүнийг олборлох, экспортлох нь маш ач холбогдолтой.
Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт газрын ховор элементийн хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж, нөөцийг арвижуулах талаар тусгасан байдаг.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт: “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баягийн нөөцийг арвижуулна” гэж заасан.
Төр засгаас газрын элементийн тал дээр тодорхой ажлууд хийж байгаа. Засгийн газрын гишүүд ч айлчлал бүр дээрээ газрын ховор элемент экспортлох, судалгаа хамтран явуулах тал дээр яриа хэлэлцээр хийсээр байгаа.
Тэгвэл “ХХБ-ны фракц”-ын эзэмшиж буй "Халзан бүрэгтэй"-н орд хамгийн чухалд тооцогдоно. Тодруулбал "Халзан бүрэгтэй"-н орд 1.511.6 мянган тонн нөөцтой орд бөгөөд монголдоо хамгийн томд тооцогдоно.
Өдрөөс өдөрт үнэ цэн нь өсч, томоохон үйлдвэрлэгч улсууд “Газрын ховор элемент”-ийн эрэлд гарч байгаа энэ цаг үед нөөц нь ил болсон ордуудаа хөдөлгөөнд оруулж, экспортлж, үйлдвэр байгуулснаар улсын эдийн засагт ч томоохон нөлөө үзүүлнэ, томоохон улсуудын ч хөрөнгө оруулалт орж ирэх магадлалтай юм.
Ингэхдээ газрын ховор элементийн зах зээлд ухаалгаар тоглолт хийж чадвал маш том боломжоос атгана гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.194
Hereglene ashiglana. Tsalin 10 say
Хариулах