Дүрмийг зөрчих гэж гаргадаг гэх үг байдаг. Энэ үг нь хүн бүрд үйлчилдэг ч кино уран бүтээлчдэд өглөө сэрэхдээ л өлсгөлөн ухаандаа үргэлж хэлж байх үг мэт юу, юунаас илүү амьдралынх нь чухал үг билээ. Бүхий л цаг хугацааны туршид кино бүтээгчид уран бүтээл ямар байх ёстой талаарх дүрмийг өөрчилж, экспэриментал бүтээлийг хийсээр ирж. Сайны хажуугаар саар гэгчээр энэ салбарт хийц болон санаагаар тааруухан бүтээл байдаг ч үзэгчидээ үнэлж баршгүйгээр баярлуулсан кино ч бий.
Экспэриментал кино нь магадгүй тодорхойлшгүй, үзэгчдэд тааварлашгүй, барьцгүй. Гэхдээ санаа зорилгогүй зүйл ер биш юм.
Хэвшмэл өгүүлэмж, бүтэц, визуал арга барил гээд цөмийг л энэ салбарт төсөөлшгүй этгээд гажуудаар хийж болно. Үүнийг харин үзэгчид өөр өөрийн өнцгөөс харж дүгнэж болох бөгөөд уг шинжээрээ л экспэриментал кино бид бүгдийн хүндэтгэл таашаалыг хүртсээр байна. Ингээд та бүхэн дараах ЗУРГААН киног үзэж эргэн тойронд дахь хэвшил болсон хэвийн үзлээс бага ч болов холдож, шинэ мэдрэмжийг мэдрээрэй.
“Upstream Color” (2013), Шейн Карруф
Хүн нэг... Гахай Хоёр... Цэцэг харин гурав...
1 ээс 3 хүртэл ямар өнгөтэй, ямар хувьсалтай ямар үе шатыг хэрхэн туулах? Яаж барах? Бид хаанаас ирэх? Хаа хүрэх?
‘Holy Motors’ (2012), Лео Гара
Ноён Оскар нь жүжигчин бөгөөд бүхэл өдрийн турш янз бүрийн хувцас өмсөж Парисын эргэн тойрон дахь хэд, хэдэн газраар, өөр, өөр дүрүүдийг гаргана. Гэвч хачирхалтай нь түүний эргэн тойронд харагдах камер болон үзэгдэх хамтрагчид үгүй.
‘Enter The Void’ 2019, Гаспар Ноэ
Токио хотод амьдарч байсан хар тамхины наймаачин хамгийн сайн найздаа хууртаж амиа алдах ч түүний сүнс үхлийнхээ үр дагаврыг ажиглаж сэхэх арга сүвэгчлэх нь хэний ч төсөөлж байгаагүй шинэ аян зам байлаа.
‘Eraserhead’ (1977), Дэвид Линч
Хенри Спенсер аж үйлдвэржилтийн орчин тойрон, ууртай найз охин болон шинэхэн төрсөн хүн ч биш юу ч биш хүүхдийнхээ тэвчихийн аргагүй хашхираанаас амьд мэнд гарахыг хичээнэ.
‘Mirror’ 1975, Андрей Тарковски
40 гаруй насны үхэх дөхөж буй эр өнгөрсөн амьдралаа дурсана. Түүний бага нас, түүний ээж, дайн дажин, Оросын сүүлчийн түүхийг өгүүлэх зүйлс болон хувийн амьдрал гэх мэт. Гайхалтай шүлэг, дүр дүрслэлийг зөвхөн “Толь”-оос л үзэж таашаах боломжтой.
‘Celine And Julie Go Boating (1974), Жак Риве
Дүрүүдийн адал явдал, тааламж, зэрэгцэн орших ертөнцийн талаарх зах хязгааргүй боломжуудыг ид шид болон зүүд гэх мэт олон элементтэй хольсноор улам л үзүүр зангилаа нь үл баригдах төвөгтэй болно. Гэхдээ олох нь чухал биш шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.143.226
SEKSER80955877
Хариулах202.21.107.7
Мөнхзаяа гоё нийтлэл оруулах юм аа
Хариулах202.21.107.7
Сонирхолтой юм аа
Хариулах202.9.40.81
Mmmda
Хариулах