“Монголын Сайхан Орон” үзэсгэлэн нээлтээ хийлээ

С.Өлзийбаяр
2023/07/10

Урчуудын эвлэлээс соёлын яамтай хамтран  гаргаж буй “Монголын сайхан орон” үзэсгэлэн нь "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун, өнгө дүрслэлээр биежсэн гайхалтай бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх зорилгоор энэ жил дэлгэгдэж байна. Уг үзэсгэлэнд зураач барималчдын 50 гаруй шалгарсан бүтээлийг дүрслэх урлаг сонирхогч хэн бүхэнд нээлттэй үнэ төлбөргүй хүргэж байгаа бөгөөд 2023.07.10-24 ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.



МҮЭ үзэсгэлэнгийн менежер Б. Бердхалых: “Монголын сайхан орон” үзэсгэлэнд нийт 80 аад уран бүтээлч оролцсон ба 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эцсийн байдлаар 53 бүтээлийг шилж сонгон, шилдэг 5 төрөл шалгаруулсан. Энэ жилийн наадмын онцлог нь хүмүүс зорьж уран бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдгээрээс чанартай бүтээлүүдийг дэлгэж сонирхуулж байгаад юм. Урлаг сонирхогч оюутан залууст манай үзэсгэлэнгээс академик ажиллагаа болон бусад суралцах зүйлс маш их байгаа гэдгийг аминчлан хэлмээр байна. Миний хувьд “Монголын сайхан орон” үзэсгэлэнг дэглэж гаргасан. Ингэхдээ гэрэл, орон зайг маш сайн бодолцож уран бүтээлүүдийг байршуулахыг хичээсэн. Нээлт өргөн хүрээнд амжилттай сайхан болсон ба хүмүүс одоог хүртэл тасралтгүй баяр хүргэж урмын үг хайрлан ам сайтай угтсаар байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.