Collection: Залуу нас, Баяр хөөр, Гэм зэмгүй оршихуй (Гэрэл зурагчин Волфганг Тиллманс)

С.Өлзийбаяр
2023/07/20

                                                                                          -1-

 1960 аад оны дуугүй ховор франц киног оллоо гэж бодъё, чих дүлийрсэн юм шиг л сонин санагдах байх. Нэг л дутуу дулимаг санагдаад, гэхдээ өдрийг дуу хөгжимгүйгээр давж чаддаггүй надад донтолтыг эмчилж байгаа эм шиг санагддаг. Донтолтыг эмчлэх дуугүй амьдрал… дуугүй зураг, бичлэг. Би энэ үнэрийг мэднэ. Би сонсож чадна. Би мэдэрч чадна. Ийм дэмийрлийг би гэрэл зургаас хардаг юм. Үнэхээр л орчны сайхныг гэрэл зургаас хараад мэдэрнэ гэдэг нь миний хувьд бусад зүйлстэй харьцуулж чадашгүй таашаал байж магадгүй.

                                                                                          -2-

Волфганг Тиллманс нь 1968 онд төрсөн өдгөө 54 настай германы контемпорари гэрэл зурагчин.


                                                                                          -3-

" Волфганг Тиллманс гэх хүн нь Фрэнк Оушины "Блонд" албумын коверын зургийг дарсан гэрэл зурагчин юм" гэж эхэлбэл хүн бүрийн толгойд нөгөө зураг шууд бууна, гэхдээ түүний хийж бүтээсэн уран бүтээлийн хажууд франкийн маань зураг бага зэрэг меланхолик мэдрэмж, толгой гудайлгам гуниг, хувийн тухтай орчныг илэрхийлж байгаа ердөө л нэг хэсэг нь гэж хэлнэ. Үүнээс хавь илүү үзэсгэлэнтэй уран бүтээлүүд байгаа хэмээн би бүр хувьдаа итгэчихсэн хүн шүү дээ.


                                                                                           -4-

Нэг алдартай зураг байдаг нь 2002 оны "The Cock Kiss" гэх зураг. Ижил хүйстний клубт 2 залуу үнсэлцэж буйг ойроос камерт буулгасан . 21 жилийн настай зураг боловч одоог хүртэл мартагдашгүй зураг хэвээр байгаа нь 2016 онд болсон Орландогийн Пулс бүжгийн клубт гарсан олныг хамарсан буудлагын үеэр шуугиан дэгдээж байсантай холбоотой. Пулс шөнийн клуб нь ЛГБТ хүмүүсийн төв цэг нь болсон бүжгийн клуб байсан бөгөөд уг буудалцаанаас болж 49 хүн нас барж, 50 хүн шархадсан бөгөөд гал нээж эхлэхэд клубийн гадаа 300 хүн байсан гэх тоо бий . Уг зураг нь Тиллманы зурагнуудаас харагддаг Залуу нас, Гэм зэмгүй байдал, Баяр хөөрийг хүчтэй харуулж буй. Тэрээр гудамж клубийн зургийг дарах дуртай бөгөөд энэ байдлаараа ч хүний эрх, залуусын хүйсийн чиг баримжаа,  хайр бол хайр гэх үгийг харин ч энгийнээр ойлгож хүлээн зөвшөөрөх хүслийг өгдөг.


                                                                                         -5-

 Вольфганг Тиллманы зургуудад чамин гоёмсог хичээсэн дүр байхгүй. Байгаа нь зүгээр л бид. Юу ч үгүй хоосон байж болох ч нэг нэгнээ хайрлах тэр бяцхан унтарч өгдөггүй гол. Хайрт итгэх итгэл, түүнд суралцах хугацаа. Хүн бүр дүр эсгэж амьдарч байлаа гэж бодоход жүжиглэх шаардлагагүй яг л байгаагаараа дорой бол дорой, жаргалтай бол жаргалтай амьдрах бид л байдаг. Залуу нас, баяр хөөр, гэм зэмгүй оршихуй. Би хувьдаа эдгээрийг л хардаг. Түүний зургууд ер "Залуус ийм л байдаг" гээд эгцхэн хараад хэлчих зүрх зориг орж байна уу гэмээр нэг тийм хүчирхэг эрх чөлөөтэй мэдрэмж өгнө.

                                                                                        -6-

Вольфганг Тиллман 2016 оноос экспериментал хөгжим хийсээр байгаа бөгөөд сонсохыг хүссэн тохиолдолд доор холбоосыг нь хавсаргав. 

Ингээд зургийн цуглуулгыг хүлээн авна уу.


                                                                               

        

 

Freischwimmer 94 , ca. 2004

Abney Park, 2008

Erasure , 1988

after party (c) , 2002

Faltenwurf (Twisted) , 2000





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.