Оддын хар түүх: Жастин Бибер папараццийн "аминд хүрсэн" нь

С.Гандэлгэр
2023/07/25

Хүн л юм хойно, алдартай оддын амьдралд алдаа оноо аль нь ч бий. Тэр дундаа эргэж санахыг хүсэхээргүй хар түүхүүд ч байдаг нь ойлгомжтой. Бид тэгвэл оддын тэрхүү санахыг хүсдэггүй хар түүхүүдийг нэг, нэгээр нь илчлэхээр "Оддын хар түүх" буланг нээж байна. Эндээс та бүхэн алдартай одуудын хэзээ ч дурсахыг хүсдэггүй, ам нээж ярьдаггүй боловч дотроо мартахын аргагүй тохиолдол, бусдад гай болсон түүхүүдийг унших боломжтой. Манай булангийн эхний зочин дуучин Жастин Бибер.   

Канадын дуучин Жастин Бибер 2013 оны нэгдүгээр сарын 1-нд санаандгүй байж байгаад бусдын үхлийн шалтгаан болж байсан удаатай. Түүний зургийг авч байсан папарацци машинд мөргүүлж амиа алдсан юм. 

Эл харамсалтай хэрэг Лос Анжелесийн Сепульведа гудамжинд орон нутгийн цагаар 18.00-д болжээ.

Цагаан өнгийн "Феррари" хөлөглөсөн Жастин Бибер тухайн үед машинаа буруу зогсоолд тавьсан учир цагдаатай учраа ололцох хэрэг гараад байсан аж. Энэ үед папарацци гудамжны нөгөө талд машинд сууж байжээ. Тэгээд дуучныг цагдаатай уулзаж байхыг хараад машинаасаа гүйн гарч, замын хоёр урсгалын голд зогсоод хэд, хэдэн кадр дарсан байна. Ингэж байхдаа тэнцвэр алдан ганц, хоёр алхах ахуйд нөгөө талаас ирсэн машин мөргөжээ. Золгүй папарацци "Ronald Reagan UCLA Medical Center" эмнэлэгт ирээд нас барсан байдаг. Цагдаа нар энэ хэргийг шалгасан ч мэдээж, Жастин Биберт хариуцлага тооцох асуудал яригдаагүй. 

Жастин Биберийг цагаан "Феррари"-тайгаа байхыг нэг ч зурагчин авч чадаагүй байсан нь хөөрхий зурагчныг үхэл рүү түлхсэн юм. Үүнд Жастин Биберийн буруу үгүй ч тэрбээр энэ тохиолдлыг хэзээ ч мартдаггүй гэдэгт мөрийцсөн ч болох биз ээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.