Олон нийтэд нэг их танигдаагүй ч мэргэжил нэгтнүүддээ маш их үнэлэгддэг жүжигчид байдаг. Вуди Харрельсон бол яг л тийм хүн. Холливудын одод дунд нэг жанрын бүтээлд тоглож од болсон жүжигчид олон бий. Клинт Ийствуд вестерн киногоор, Арнольд Шварцнеггер, Жан Клод Ван Дамм, Брюс Уиллис нар чанга эрсийн дүрээр од болж гарч ирсэн. Мэдээж тэд дараа нь өөр төрөл жанрын бүтээлд дүрээ мөнхөлсөн, гэхдээ ингэтлээ удсан. Өөрөөр хэлбэл,ур чадвар нь удаан ахиж, хөгширч байж жүжигчний эрдэмд боловсорсон. Хэн ч чадна гэсэн итгэлтэй болтлоо “чадлаасаа хэтэрсэн” дүрийг барьж авдаггүй шүү дээ.
Тэгвэл Вуди Харрельсон тэднээс өөр. Тэрээр ямар ч дүрийг бүтээж чадна гэдэг ойлголтыг найруулагчдад бат суулгаж чадсан хүн юм. Түүний тоглосон дүрүүд /”Зомбилэндэд тавтай морил”, “Нөхөрсөг секс”, “Элч”, ”Өлсгөлөн тоглоом”/ нэг нэгнээсээ асар ялгаатай байдаг нь бусдад өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэгдэл төрүүлдэг ажээ.
Түүнээс гадна тэрээр дэлхийг муу муухайгаас аврах гэгээн сайхан бодол тээж явдаг эр хүн болох нь ярилцлагаас нь ойлгодоно. Цаас хэрэглэхийг бүрмөсөн зогсоох ёстой гэж бодож, өөрөө амьдрал дээр хэрэгжүүлдэг гэх мэт...
Тэрээр Хавайн Мауи аралд гадаад ертөнцөөс тусгайдуухан амьдардаг бөгөөд “Энд л миний диваажин бий. Хэзээ нэгэн цагт намайг эндээс явах хэрэгтэй гэвэл мөнгө төлөөд ч болтугай үлдэхийг хүснэ. Амьдрал гэдэг бол үнэхээр сайн сайхан байлгах ёстой бурхны ариун дагшин бэлэг. Серфингээр гулгаж, ургацаа хураах тэр л үед амьдралыг би жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Мауид нар, далай, элсэн хаялга, кокс, манго жимсний моднууд гээд амьдралыг эерэг болгох зүйл бүгд бий. Би энд эхнэр гурван охинтойгоо амьдардаг.
Долоо хоногийн зургаан өдөрт нь далайн эргээр гүйнэ. Дараа нь хоёр цаг орчим серфингээр гулгадаг. Экологийн цэвэр хүнс хоол хэрэглэнэ. Энд ийм боломж бүрдсэн байдаг нь хамгийн сайхан. Би цагаан хоолтон болоод удаж байгаа. Загас мах зэргийг мартсан. Сайхан шүүслэг манго жимс нэгийг идчихэд өглөөний сайн хоол болчихдог” хэмээн өгүүлж байна.
Үнэндээ тэр зүгээр нэг цагаан хоолтон ч биш, бүх хүнийг ийм байгаасай гэж боддог жинхэнэ ухуулан сэнхрүүлэгч гэж болно. Ногоо ургамлаар олон төрлийн сайхан амттай хоол хийхийг түүний тогооч хариуцна. Тэрбээр тогоочтойгоо арлын нэгэн ресторанд танилцсан гэдэг. Түүний хоол маш их таалагдсан учир өөртөө ажиллахыг ятган санасандаа хүрсэн байна. Эхнэр Лора, охидууд нь цагаан хоолтон биш ч гэсэн нөхрийнхөө амтархдаг хүнсний ногоо буурцгаар хийсэн зоогноос татгалздаггүй гэнэ.
Вуди бол маргаангүй, энэ дэлхийн хамгийн зөв амьдарч байгаа хүмүүсийн нэг. Гэхдээ тэр амьдрал ямар эрсдэлтэй зүйл болохыг мэднэ. Гэхдээ үүнйи шалтгааныг өөрөөс нь биш эцэг эхээс нь хайх шаардлага тулгарна.
Вудигийн эх Диана шашны гүн бат сүсэгтэй гэр бүлд өсч хүмүүжсэн сайн бүсгүй байв. Гэтэл тэрбээр нэгэн удаа онгоцны нисгэгч, сайнаар хэлбэл “чанга залуу”, муугаар яривал үл “бүтэх этгээд” Чарльзтай танилцжээ. Чарльз Хьюстон хотод ирж Дианатай танилцсанаасаа хойш хэдхэн хоногийн дотор өөрийн болгосон гэдэг. Диана түүнд гурван хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд Чарльз ч Хьюстонд ирснээсээ хойш нисгэгчийн мэргэжлээ хаяжээ. Гэхдээ тэрбээр томоожсонгүй, харин ч зэрлэг догшин нэгэн болж хувирчээ. Ганган хээнцэр хувцаслан жентльмен төрхтэй Чарьлз “урдуураа улаан хөлтнийг гаргадаггүй” хүүхэмсэг нэгэн байсан гэдэг. Товчоор хэлэхэд архи ууж, тамхи татаж, мөрийтэй тоглож, эхнэрээ араар нь тавьдаг байж. Мөрийтэй тоглох муу зуршил нь Вудигийн эцгийг мафийн гар хөл, дээрэмчид, худалдагдсан өмгөөлөгч, хар тамхины худалдаачин зэрэг зүсэн бүрийн өөдгүй амьтастай танилцуулж, хожим нь амьдралыг нь эмгэнэлтэйгээр төгсгөсөн билээ.
Вуди Харрельсон 1994 онд “Төрөлхийн алуурчид” кинонд тоглож кино ертөнцийг алмайруулсан. Тэгвэл түүний эцэг Чарльз жинхэнэ мэргэжлийн алуурчин байсан юм. Вудиг нэрд гарсны дараа энэ түүхийг олонтаа сөхөж, алуурчны дүрийг яагаад сайн бүтээснийх нь учрыг холбон тайлбарлаж байсан шүүмжлэгчид ч байдаг юм. Чарльз 1973 онд аллагын хэргээр шоронд орж 15 жилийн ял авсан ч сайн хүмүүжигч байсан учир хугацаанаасаа өмнө суллагджээ. Гэвч тэрбээр дүр эсгэсэн байж, хожим дахин хүний амь хөнөөсөн хэргээр шоронгийн хаалга татсан юм. Шүүх хурлын явцад тэрбээр 10 гаруй удаа захиалгат аллага хийснээ хүлээн мэдүүлсэн байдаг бөгөөд Колорадогийн нэгэн чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаад өнгөрсөн гэдэг. Тэр ч байтугай Ли Харви Освальдыг үгүйсгэж, Жон Кеннедиг хороосон жинхэнэ алуурчин бол би хэмээн мэдүүлж байжээ. Диана мэдээж анх удаа ял авахад нь л Чарьлзаас салсан байна.
Вуди эцгийгээ алуурчин гэдгийг анх радиогоор сонсчээ. 12 настай жаал хүүд энэ мэдээ хүнд туссан нь мэдээж. Гэвч ээж нь Чарьлзыг адилхан овогтой л болохоос огт өөр хүн гэдгийг хүүдээ ухуулан сэнхрүүлж чадсан гэдэг. Тэрбээр 22 насандаа коллеж төгссөн бөгөөд энэ үедээ л хамсрын дээд түвшинд хүрэх гэж оролддог өөрөөр хэлбэл, гэгээрэлд хүрэх замыг сонирхдог болчихсон байв.
1994 онд найруулагч Оливер Стоун Квентин Тарантиногийн зохиолоос сэдэвлэсэн “Төрөлхийн алуурчид” хэмээх кино хийхээр болжээ. Аймшигтай харгис хэрцгий, хүмүүн бус аяглалаас нь болж, энэ кинонд шалгуулсан хүмүүс сэтгэцийн гүн хямралд орж байсан гэдэг. Тэдний дунд Томми Ли Жонс, Роберт “бага“ Дауни, Жульет Льюис нар ч байсан юм.
Гэтэл Вуди Микки хэмээх алуурчны дүрийг маш хөнгөхөн атлаа үнэмшилтэйгээр бүтээж чадсан нь найруулагчдыг алмайруулсан юм. Үүнээс хойш “Мөнгөний галт тэрэг” кинонд зоригтой цайлган залуугийн дүр бүтээж үзэгчдийн таалалд улам ч нийцсэн билээ.
Кино урлагт Вудигийн хийх ажил дуусаагүй. Тэрээр найруулагдаас урилга хүлээж авсаар л байна. Түүний хувьд заавал гол дүр гэж шилж сонгодоггүй. Түүний хувьд дүр л бол дүр, гагцхүү “сайн бүтээх ёстой”гэсэн ганцхан зарчим баримталдаг юм. Вудигийн бүтээсэн туслах дүр нь гол дүрээ аваад явчихдаг, киногоо өргөж өгдөгт найруулагчид түүнд дуртай. Ямар ч дүрийг гайхалтай бүтээдэг, салбарынхандаа гойд хүндлэгддэг ийм нэг жүжигчин дэлхийг цагаан хоолонд оруулж “аврах”-ыг хүсэн өөрөөрөө үлгэрлэсээр явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.222
TANILTSN80955877
Хариулах64.119.21.222
S AWNA80955877
Хариулах206.232.66.255
Энэ бол миний явцын гэрчлэл юм. Би түүний бөөрөнд (Nahealce.IlethCare. in@gmare.in@gmail.co m) -ийг өөрийн эмнэлэгт хэвтсэн тул би эмнэлэгт хэвтэж байсан тул өвчтөнд 700,000,00000 доллараар зарлавал Хэрэв миний төлөө байгаа бол миний эрүүл мэндийн тусламжийг сонирхож, азаар худалдаж авахыг сонирхож байгаа бол тэд эмнэлэгт хэвтэхийг сонирхож байгаа бол тэд үргэлж эмнэлэгт хэвтэхийн тулд үргэлж бөөр хэрэгтэй бөгөөд тэд аль болох олон хүн худалдаж авахад бэлэн байдаг гэж хэлсэн. Тиймээс, бид, өнөөдөр, өнөөдөр Бөөрнийхөө аль нэг жилийн туршид би бөөрөнд нь 700,000,000,000,000, 0009000 доллараар зарагдаагүй байна. Та бөөрөө нэгдэхийг хүсч, эсвэл худалдаж авахын тулд та бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу Бөөрний дараа дараа нь na эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоо бариарай: NahalthCare.in@gmail .com Whatsapp дугаар: +1909913424258
Хариулах202.126.89.111