Үндэсний үйлдвэрлэгчид Амазон сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалдах боломжтой боллоо


Дэлхийн 103 орны худалдаа эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг Amazon.com-д Монголын худалдаа эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой болжээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Амазон сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа жижиглэн худалдааны аварга зах зээл болох Америкийн Нэгдсэн Улсад хүрэх үүд нээгдэх юм. 


''Гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой найзууддаа дуулгах сайхан мэдээ байна !
Amazon.com-ын Сиэтл дэх удирдлагатай сар гаруй хамтран ажилласаны үр дүнд нааштай шийдэж, тун удахгүй Монгол Улсаас тус сайтаар бараа бүтээгдэхүүн албан ёсоор худалдах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 улс орон Амазон сайтад бүртгэлтэй байна.
Амазон сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа жижиглэн худалдааны аварга зах зээл болох Америкын Нэгдсэн Улсад хүрэх үүд нээгдэх юм.
Тус сайтаар бараа борлуулдаг 93 орны 1046 худалдаа эрхлэгчдийн дунд “Jungle Scout” хийсэн судалгаагаар
67% нь анхны жилээсээ ашиг олж эхэлсэн
86% нь ашигтай ажилладаг.
Ашгийн медиан дундаж утга 1000$-5000$.
Судалгаанд оролцогчдын 24% нь долоо хоногт ердөө 4-10 цагийг сайтад зарцуулдаг байна.
Мөн судалгаагаар хамгийн ашигтай барааны төрөлд “гар хийц” орж байгаа нь Монголчуудын хувьд тун таатай мэдээ байх нь гарцаагүй.''



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.73
    2021/05/22

    Зөв шүү дээ. Монгол орон өргөн уудам тархан байршсан иргэдтэй учир улс дотроо ч адил интернэт худалдааны сайтыг маш энгийн ойлгомжтой өргөн хөгжүүлэх хэрэгтэй байх. Мөн улсдаа шуудан, каргоны системийг сайжруулах чухал. Энэ бүгдийг өндөр хөгжилтэй төстэй амьдралын хэв маяг бүхий улс орны туршлагыг хэрэгжүүлбэл сайн болно.

    Хариулах
  • 66.181.182.78
    2021/05/21

    Эсгий таавьчиг зарах уу

    Хариулах