Ачаа үүрэлцдэг ч “мөнгө угаадаг” муу нэртэй ББСБ-ууд шинэ хуулиар цэгцрэх үү

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 58 минут

Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр 14.00 цагаас эхлэх эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэхүү хуулийн төслийн концепц болон төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө угаах арга хэрэгсэл болдог хэмээн хардагддаг ББСБ-ын талаарх сонирхолтой тоон мэдээллийг хүргэж байна.  

Банк бус санхүүгийн салбарт энэ оны эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 536 ББСБ давхардсан тоогоор 21.486 хувьцаа эзэмшигчтэй, 308 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3.713 ажилтантайгаар 21 аймаг, 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байв.

Эдгээр ББСБ давхардсан тоогоор 3.3 сая харилцагч, 748.3 мянган зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн статистик гарчээ.

Санхүүгийн үзүүлэлтүүд нь сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 119 хувиар, зээлдэгчдийн тоо 167.8 хувиар, нийт актив 121.5 хувиар, зээл 166 хувиар тус тус өссөн байна.


Мөн Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдох болсон. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтекийг өргөнөөр нэвтэрч байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа аж. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэд технологид тулгуурлан аппликэйшн ашиглан зээл олгож байжээ.

Эрхзүйн орчныг шинэчлэх болсон гол шалтгаанаа М.Оюунчимэг гишүүн “Үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй болгох, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох” гэж тодорхойлж байв.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,

1. ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ

2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно

3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно

4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно

5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжирна

6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.171
    Өчигдөр

    БАЛИАР ГИЧИЙ ХҮҮХНИЙГ ДАХИН УИХ Д ЛАВ ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. БАЙНГЫН САМРАЛТ

    Хариулах
  • 103.57.93.17
    Өчигдөр

    Сидан анх зээл олгохдоо мөнгө хурааж ХЗХ ныхоо гишүүн болгож дэвтэр өгч байсан. Тэгтэл саяхан шалгаад үзтэл гишүүдийн нэрсийн жагсаалтанд алга байна лээ. Эсвэл тийм хүмүүс нь өөр жагсаалтанд байдаг юм болов уу

    Хариулах
  • 202.126.90.118
    Өчигдөр

    Biyiig ni daalgahad gants sadaa bolj bga ni Business undur tatvar zeel

    Хариулах