Алла Пугачевагийн мөнгө дуусаж, зутруу амьдрах болжээ

Х.Батсайхан
2023/09/28

ЗХУ, ОХУ-ын алдарт дуучин Алла Пугачева мөнгөгүй болж, амьдралын чанар нь эрс муудсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Өдгөө нөхөр, хүүхдүүдийн хамт Израильд амьдарч буй түүний хөрөнгө ОХУ-д үлдэж, авах тал дээр асуудал үүссэнээс ийнхүү санхүүгийн байдал нь муудсан гэнэ. Аала Пугачева хамгийн сүүлд өнгөрсөн онд Оросод очсон. Тэндээс хөрөнгө чинээгээ салгаж авах гэсэн ч бүтэлтэй болоогүй тул өдгөө мөнгөний гачаалд орсон гэнэ.

Алла Пугачевагийн нөхөр Максим Галкиныг ОХУ гаднан тагнуулын жагсаалтад оруулж, дуучин тухайн үедээ нөхрөө өмгөөлсөн ч жагсаалтаас хасуулж чадаагүй юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.